Коронавирусийн халдвар авсан 89 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Эдгэсэн хүмүүсийг ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгайлан ажиглаж, дараа нь эмнэлгээс гаргадаг гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 хүн эдгэрсан байна. 452 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 416, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.