ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Европын орнуудад мутацилагдсан вирус дэгдэж байгаа турхай олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Манай улсад тархаж буй вирус Уханиас гаралтай юу, эсвэл мутацилагдсан вирус дэгдэж байна уу?
-Д.Нарангэрэл: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр, Англи улсад мутацид орсон коронавирусний өвчлөл үүсгэж байна. Энэ өвчлөл харьцангуй халдварлах, тархах чадвар нь өндөр. Харин хүндрэл бага байна гэсэн мэдээллийг ДЭМБ-дөгсөн. Харин өчигдрөөс энэ вирус Дани, Итали Африкийн орнуудад гарч байна гэж мэдээлж буй. Вирус анх гарснаасаа хойш жижиг жижиг хэмжээний уургийн мутацид орж явж байсан. Харин энэ бол арай өргөн хүрээнд орсон мутаци гэсэн мэдээлэл байгаа. ДЭМБ болон Английн эрдэмтэд судалж байгаа.
-Баянзүрх дүүргийн тохиолдол нэмэгдэж байна. Хэд нь дотроос, хэд нь гаднаас гэхчлэн хаанаас илэрч байгаа вэ?
-А.Амбасэлмаа: БЗД-т коронавирусний халдварын 62 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 12 нь эмнэлгийн эмч, ажилчид, 6 сахиур, 8 хүн 12 дугаар сарын 11-16-нд эмчилгээ үйлчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хүмүүс. Үлдсэн хүмүүс дотор байгаа өвчтөнүүд байна. Энэ сарын 16-нийг хүртэл хугацаанд эмнэлгээс гарсан хүмүүсийг давхар шинжилж байгаа. Өмнө нь эдгэрч гарсан иргэд байвал ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод гарсан халдварын нийт 1136 хавьтлыг тогтоон шинжилгээ авч байна. Цаашид энэ сарыйн 8-16-нд эмнэлгээс гарсан 300 гаруй хүн байгаа. Тэднийг тандаж судална.