Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-н буюу маргаашийн 06:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоохоор болсон.
Үүнтэй холбоотойгоор хотоос гарах иргэдийн хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Тэрээр “Хот өндөр эрсдэлтэй голомж болж байгаа учир бусад аймаг руу тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шаардлага гарч байна. Тиймээс хотоос гарах хөдөлгөөнд хатуу хяналт тавина. PCR шинжилгээний хариутай байсан ч хүндэтгэн үзэх хэд хэдэн шалтгаанаас бусад үед хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.
Тиймээс иргэн PCR шинжилгээний хариу нь сөрөг байсан ч зугаалахаар эсвэл идэшээ авахаар хотоос гарах боломжгүй юм” гэлээ.