Нийслэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдөж бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд иргэд хоорондын зай барихад хяналт тавих, зорчигч бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх журам гаргажээ.
Энэ дагуу дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавих юм.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавьж байгаа. Иймд тодорхой зогсоол дээр шалгагч нар хуваарийн дагуу Easy pay пос машин, Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар картыг нь цэнэглэнэ.
Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын судалгаа авч, нийтийн тээврээр зорчдог ажилтнуудыг нь нэгдсэн зохион байгуулалтаар картыг нь цэнэглэх аж.