Аймаг,Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргааны албыг давхар хашиж байгаагаас үүдэн төрийн ажил хийдэх, салгардах явдал хавтгайрсан. Давхар дээл гэх нэршил хүртэл бий болоод байгаа шүү дээ.
Тиймээс төлөөлөгч төлөөлөгчийнхөө ажлыг, төрийн албан хаагч төрийнхөө ажлыг хийдэг байх санаачлагыг УИХ-ын гишүүн С.Амарсайхан гаргасан юм. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа “Аймаг,Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргааны албыг давхар хашихгүй боллоо.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдаж, Төлөөлөгчид зөвхөн төлөөлөгчийн ажлаа хийх ёстой гэж гаргасан санал маань дэмжигдэж, эцэслэгдэн батлагдлаа.
Гэхдээ цаашид анхаарч улам сайжруулах олон асуудал бий!” гэж бичжээ.
Өөрөөр хэлбэл төлөөлөгч хүн давхар алба хашилгүй дан өөрийн ажлаа хийдэг болсон тухай мэдэгдлээ.