АНУ-д коронавирусний вакцины эхний тунг 4 сая 225 мянга 756 хүн хийлгээд байна гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.
Нийт 13 сая 71 мянга 925 тун вакциныг зохих эмнэлгийн байгууллагуудад илгээсэн байна. Мэдээллээс үзвэл, коронавирусний эсрэг дархлаажуулалтад “Moderna”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг ашиглажээ.
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдол 20 сая 379 мянга 265-д хүрч, 349 900 хүн нас барсан бол 12 сая орчим хүн эдгэрчээ. Үүний зэрэгцээ тус улсын эмч нар нэгдүгээр сарын сүүлч гэхэд 150 мянга гаруй хүн “COVID-19”-ийн улмаас нас барж болзошгүй гэж таамаглаж байна. Вашингтоны Их сургуулийн Эрүүл мэндийн шинжилгээ, хэмжилтийн хүрээлэнгийн гаргасан загвараар энэ сард нас баралтын түвшин өмнөх сарын статистик үзүүлэлтээс хамаагүй давж магадгүй байгааг харуулжээ.