Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, Монгол Улсын БОАЖЯ-ны дэд сайд Батбаяр нар оролцож, хоёр орны энэ хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, амжилт хүссэн байна.
Судалгаагаар Монгол Улсын их говийн байгалийн дархан цаазтай бүсэд амьдардаг нэн ховордсон мазаалай одоо 28-хан ширхэг үлдээд байгаа юм байна.
Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын хэсэг 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, Их говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километр бүхий нутагт хээрийн судалгаа шинжилгээ хийж, мазаалайн амьдрах орчин, удирдлагын өнөөгийн байдлыг их төлөв ойлгосны үндсэн дээр Монголын талтай олон дахин зөвшилцөж, техникийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ тохиролцооны дагуу эхний шатанд гурван жил мазаалайн оршин амьдарч байгаа нутгийн удирдлагын талаар тусламж үзүүлж, дараа нь бодит нөхцөл байдлын дагуу мазаалайг үржүүлэн өсгөх тусламж үзүүлэх юм байна.
Эх сурвалж: | http://mongol.cri.cn/ |