Дорноговь аймгийнхан 10-р сарын 1-ний өдөр Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүг баяр хөөр дүүрэн угтан авсан билээ. Б.Ууганхүүд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод 2 өрөө байраар мялааж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нутгийн зөвлөлөөс Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүд \”Sunshine Village\” хороололд гурван өрөө байрных нь түлхүүрийг гардуулсан өгсөн байна.
Үндэстэн агентлаг