Улсын Их хурлаас есдүгээр сарын 7-ны өдөр 38 дугаар тогтоолын дагуу санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдалтай нийцүүлэн хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс шалтгаалан хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон.
Энэ дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож эхэлжээ. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгийг 2019 оноос олгох аж.
Иргэд, өрхийн амьжиргааны түвшний босго оноогоо мэдэхийн тулд тухайн амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд очиж хүсэлт гаргасанаар 502.567 босго шугамны хаана нь байгаагаа мэдэх боломжтой юм.
Цаашид хүүхдийн мөнгөний олголттой холбоотой ямар нэг чирэгдэл, бэрхшээл үүсэхгүй бөгөөд аймаг, дүүргүүдэд олголт жигдэрсэн гэдгийг албаныхан мэдээллээ.