ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Шинээр илэрсэн 37 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдсэн голомтуудын хавьтлын шинжилгээнүүд, цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн.
Улаанбаатар хотод халдварын тохиолдод 945, улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 1,271 бүртгэгдсэн.
Нийт халдварын тоо 1,779, үүнээс эдгэрсэн 1,333 байна.
ХӨСҮТ-д маш хүнд нэг хүн байгаа.
Короанавируст халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод халдварын голомт нэмэгдэж, цар хүрээ нэмэгдэх хандлагатай болж ирж байна.
2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 голомт үүсэж, хариу арга хэмжээ авч ажилласан. Эдгээрээс ес нь маш том голомт байсан. Тэдгээр голомтын хүрээ хязгаар нь хумигдсан. Одоогоор долоон голомт байна. Идэвхжил нь буурсан боловч үргэлжлэн ганц нэг тохиолдол гарсаар байна.