оронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 31-ний өдөр улсын хэмжээнд 5,433 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.
Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг. Ойрын хувьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт орж ирж байгаа юм.
Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байгаа” гэв.