БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани эрх ашгаа хамгаалахын тулд АНУ-ын Батлан хамгаалахын яам, Сангийн яамны эсрэг гомдол мэдүүлснээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“Xiaomi” Вашингтон хотын дүүргийн шүүхэд баасан гарагт гомдол мэдүүлсэн бөгөөд Хятадын Зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудын албан ёсны жагсаалтаас компаниа хасуулахыг зорьж байгаа ажээ.
“Манай компанийг АНУ Хятадын Зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудын тоонд оруулсан нь “алдаатай” шийдвэр байсан бөгөөд бид уг шийдвэрийг хууль бус гэж үзэхийг шүүхээс хүссэн” гэж “Xiaomi” мэдээлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын яам энэ сарын дундуур “Xiaomi” тэргүүтэй найман өөр компанийг хар жагсаалтад оруулж, тогтоосон хугацаанд тэдгээр компанийн хөрөнгөөс татгалзахыг Америкийн хөрөнгө оруулагчдаас шаарджээ.