Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллах үеэр Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр тусгаарлах байрны төлбөртэй холбоотой хүндрэлийн талаар зарим зүйлийг хэллээ.
Тодруулбал, тусгаарлах байрны төлбөртэй холбоотойгоор 140 гаруй хүний 153 сая төгрөгийн өр барагдуулалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Тэрбээр “Сангийн яамны хяналттай ОБЕГ-ын дансанд гадаадаас ирж байгаа иргэдийн (өмнө нь 21 хоног байсан одоо 14 хоног тусгаарлагдаж байгаа) 27 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс буцаагаад 39 байгууллагад \ эмнэлэг, сувилал, зочид буудал\ 26.1 тэрбум төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн.
Дансанд байгаа мөнгөнд ямар ч хардалт сэрдэлт байхгүй. Сангийн яамны хяналттайгаар төвлөрч байгаа ба өөр зориулалтаар ашигладаггүй” хэмээв.