МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг тус намын генсек асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй нэгтгэх саналыг прокурорын байгууллагаас АТГ-т өгсөн байна. Г.Шийлэгдамбын хувьд ажлын байран дээрээ 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэргээр шалгагдаж байгаа.
Харин энэ мөнгөө тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх гэж байсан гэдгээ олон нийтэд зарласан юм. Мөн 120 сая долларыг дахин нэмж өгөхөөр төлөвлөж байсан гэдгээ ч хэлсэн байдаг. Энэ тайлбар нь Н.Энхбаярт эрүүгийн хуулийн зүйл анги нэмэх үндэслэл болоод байгаа аж.
Г.Шийлэгдамбын хэрэг прокурорын шатанд хэд хэдэн удаа шилжсэн ч тус газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан гэдэг. Учир нь авлига авч, дамжуулахыг завдсан гэх эзэд нь нэгэнт ил болсон эл хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж хууль, хяналтын байгууллагынхан үзсэн бололтой юм.
Үндэстэн агентлаг