Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Нийслэлийн хэмжээнд 115 голомт бий. Хоёр өдөр шинжилгээгээр нийт 3 голомтыг нэмж илрүүлсэн. Хоёр өдрийн турш нэг өрх нэг шинжилгээнд 91 мянга орчим хүн хамрагдахад масс дундаас өчигдөр 2, өнөөдөр 2 нийт 4 хүнд халдвар илэрсэн. Харин өмнө бүртгэгдсэн халдварын голомтуудаасөчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн. Тархвар судлаачдын үзэж байгаагаар дам хавьтлын дунд халдвар тээгчид их байна гэж тооцоолсныг халдварын тархалт харьцангуй нам жим байна гэж ойлгож болохоор байна.
12 өдрийн турш хийх 411 мянган өрхийн шинжилгээний гол зорилго нь халдварын голомтыг хумих ёстой. Хоёрдугаарт далд байгаа хэлбэрийг илрүүлэх, вакцинжуулалтын суурийг тавих мөн хоёрдугаар сарын 23-наас бизнесийн салбарыг нээх үндсэн зорилготой.
Масс дунд халдвар илэрсэн тохиолдолд хавьтлуудыг гэрт нь тусгаарлана. Өнөөдөр 20 мянган өрхөөс шинжилгээ авна. Нийслэлд илэрсэн 115 голомтын идэвхтэй 30 голомтын шинжилгээг хийж байна.
Өчигдөр 40 тохиолдлын 38 тусгаарлах байр, 46 тохиолдлын 44 нь тусгаарлах байрнаас илэрсэн.