Ардчилсан намыг Засгийн эрхэнд байх үед \”Хаан
шиг” аашилж байсан дарга нар хуулийнхны хаалгыг татаад эхэллээ. Тодруулбал,
НИТХ-ын төлөөлөгч, Төрийн орон сууцны корпорацийн захирлаар ажиллаж байсан
А.Гантулгыг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг эх сурвалж өглөө.
Түүнийг ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа
албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн компанитай гэрээ байгуулж, нэг
тэрбум төгрөгийн зээл олгож, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн
үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн гэв.
Үндэстэн агентлаг