Хоёрдугаар сарын 16-нд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тн малын мах, 1.4 сая ширхэг өндөгний нөөцтэй байна.
Мөн 154.6 мянган тн гурил, 1.6 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тн хуурай сүү, 4.0 мянган тн ургамлын тос, 81.8 мянган тн төмс, 37.2 мянган тн хүнсний ногоо, 3.0 мянган тн элсэн чихэр, 0.9 мянган тн давсны нөөц байгааг ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.
ХҮНСНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГАА
№ | Хүнсний нэр | Хэмжих нэгж | НИЙТ | Хүн амын хүнсний зохистой хэрэгцээ | Нөөц | |
жилээр /мян тн/ | хоногоор /тн/ | хоногоор* | ||||
1 | Малын мах | тн | 20091.21 | 116.1 | 318.1 | 63 |
2 | Гурил, гурилан бүтээгдэхүүн | тн | 154657.04 | 225 | 616.4 | 251 |
3 | Төрөл бүрийн будаа | тн | 13853.76 | 48.5 | 132.9 | 104 |
4 | Хуурай сүү | тн | 1346.96 | 18 | 49.3 | 27 |
5 | Өндөг | тн | 74.02 | 19.3 | 52.9 | 1 |
6 | Ургамлын тос | тн | 4063.51 | 22.3 | 61.1 | 67 |
7 | Төмс | тн | 81864.72 | 116.1 | 318.1 | 257 |
8 | Хүнсний ногоо | тн | 37204.42 | 251.5 | 689.0 | 54 |
9 | Элсэн чихэр | тн | 3093.00 | 31.8 | 87.1 | 36 |
10 | Давс | тн | 984.73 | 9.6 | 26.3 | 37 |
Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан байна.
Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.
Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тн цагаан будаа, 6.3 мянган тн элсэн чихэр, 175 тн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тн цагаан будаа, 1.1 мянган тн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна. /Хавсралт/
Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээг сайтар ажиглаж, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр, хоёрдугаар гурил, савласан сүү, цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тосны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй тогтвортой байна. Хонины ястай махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 2 хувиар, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар, адууны ястай махны үнэ 0.7 хувиар тус тус буурчээ. Ямааны ястай махны үнэ өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд өөрчлөлтгүй байна. Дотоодын ургацын төмс, луувангийн үнэ болон импортын сонгино, байцааны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тогтвортой байна.