Коронавирусийн нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс мөрдөх дүрэм журам гарсан эсэхийг асуулаа.
Уг асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш эдийн засгаа чөлөөлөөд иргэд энгийн амьдралын хэв маягтаа орно. Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана. Зай барина, маскаа зүүнэ, гараа ариутгана. ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг. Үйлдвэр, үзвэр үйлчилгээний газрууд нээгдэнэ.
Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана. Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ.
PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Учир нь 12 хоногийн хугацаанд өрх бүрийг шинжилгээнд хамруулж байгаа учраас 23-наас хойш иргэн, төр, ААН-ийн тус бүрийн нь хариуцлагын асуудал хөндөгдөөд явна гэсэн үг.” гэлээ.