Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр цуцлагдаж, коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх гэж байна.
Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150,000 тунг манай улс өчигдөр хүлээн авсан. Уг вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм.
Энэхүү вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт хийлгэснээр вакцинжуулалт эхэлнэ.
Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакцинаас нэг тунг хийсэн үед халдварын тархалтыг 94%-аар бууруулсан сайн үр дүн гарчээ.
Өнөөдөр эхлэх вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд хамрагдах юм.
Эрүүл мэндийн салбарт 50 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан байдаг статистик мэдээлэл байна.