Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Сонгууль өглөө 07 цагт эхэлсэн бөгөөд 12 цагийн байдлаар Аймаг дүүргүүдийн хэмжээнд ирц хэдэн хувьтай байгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
Аймгуудийн сонгогчдийн ирц 19,8 %, Нийслэлийн хэмжээнд 16,8%-тай байсан ба энэ нь 2012 оны Сум дүүргийн ИТХ-ын сонгуулиас өндөр байгаа ч энэ онд болсон УИХ, НИТХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад харьцангуй бага байгаа гэж мэдээллээ. Мөн өчигдөр зөөврийн хайрцагаар санал хураалт явагдсан ба нийслэлийн хэмжээнд 93 хувь, аймгуудын хэмжээнд 95 хувь нийт улсын хэмжээнд 94,9 хувь нь саналаа өгчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирц тааруу байгаа дурьдаад иргэд сонгогчиддоо Сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
Архангай |
19.5 |
Баян-Өлгий |
13.2 |
Баянхонгор |
21.8 |
Булган |
13.5 |
Говь-Алтай |
23.8 |
Говьсүмбэр |
20.7 |
Дорноговь |
22 |
Дорнод |
20.8 |
Дундговь |
17.8 |
Завхан |
25.5 |
Өвөрхангай |
23.8 |
Өмнөговь |
23.8 |
Сүхбаатар |
32.7 |
Сэлэнгэ |
17.7 |
Төв |
22 |
Увс |
18.9 |
Ховд |
25.1 |
Хөвсгөл |
15.8 |
Хэнтий |
23.1 |
Дархан-Уул |
13 |
Орхон |
12.2 |
Аймгийн дүн |
19.8 |
Баянзүрх |
11 |
Хан-Уул, |
14.8 |
Сүхбаатар, |
14.8 |
Багахангай |
24 |
Багануур |
16.5 |
Налайх |
19.4 |
Чингэлтэй |
12 |
Баянгол |
14.3 |
Сонгинохайрхан |
11.7 |
Нийслэлийн дүн |
16,8 |
Үндэстэн агентлаг