Засгийн газрын өнөөдрийн ээлжит хурлаар ТӨК, ТӨҮГ-уудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ санхүүгийн балансын дүн шинжилгээгээр “Эрсдэлтэй” гэсэн үнэлгээ авсан ТӨК-уудыг ойрын хугацаанд татан буулгаж, нэгдэн нийлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг хэллээ.
Ийм үнэлгээ авсан 17 компани байгаа ч тэр дотроос татан буулгахгүй компани ч байгааг нэмж тайлбарлав.
Төрийн өмчит компаниудын ангиллыг цаашид илүү тодорхой болгохоор төлөвлөсөн байна.
Тухайлбал, эрчим хүч, дулаан гэх мэт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай, төр 100% эзэмших ёстой салбаруудыг ангилаад бусад компаниудыг бүтцийн шинэчлэлд оруулах аж.
Эдийн засгийн үр ашиггүй ажиллаж байгаа компаниудын 34 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож замаар хяналт, засаглал, үр ашгийг сайжруулах зэргээр төрийн өмчит компаниудад шинэчлэл хийхээр төлөвлөснөө Засгийн газарт танилцуулжээ.