Шадар сайд Тандалт, тусгаарлалтын шуурхай багийг хуралдуулж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа ажлаа ярилцав.
Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэхн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав.
Тусгаарлалтад орсон иргэдэд сэтгэл зүйч цахимаар зөвлөмж, сургалт өгөх, тусгаарлалтад ороход нь халуун хэмжигч, амны хаалтаар хангах, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, ямар эмчилгээ хийж байгаагаа танилцуулж байх зэргийг даалгав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.