Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн хоногт нийт 15293 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 148 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Нийт батлагдсан тохиолдол 4806 боллоо. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3351 болж байна.
Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь байна. Шинээр халдвар авсан 148 хүн бүгд дотоодод халдвар авсан. Үүнээс 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Харин Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан 11 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байна” хэмээн ярилаа.