Шадар сайд С.Амарсайхан өчигдөр баг, хорооны Нийтийн хурлыг долоодугаар сарын 1-нээс хойш хуралдуулах чиглэл өглөө. Баг, хорооны нийтийн хурлаар засаг даргаа сонгох, огцруулах эрхтэй байдаг тул нийтийн хурлыг хойшлуулснаар иргэд энэ эрхээ долоодугаар сарын 1-нийг хүртэл эдлэх боломжгүйд хүрэх юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд
26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
28.5.Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ