Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж байна.
Энэ үеэр “Хурдан морины уралдаанд оролцсон 19 хүнийг ажиглаж байна. Рашаан сувилалд явах зэргээр хүний бөөгнөрөл үүсгэсэн” зэргээр иргэд хайхрамжгүй үйлдэл гаргаж байгаа тухай мэдээллийг аймгуудаас оролцож буй төлөөллүүд танилцууллаа.
Шадар сайд “Зөөлөнд нь зөв, бурууд нь хатуу хандана. Мэргэжлийн хяналтын алба хаагчид төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үлгэр дууриал болох ёстой. Алдаа дутагдлыг олон нийтэд тухай бүрд мэдээлж буй тул цар тахлын үед сайн ажиллаж байгаа ажилчид санаа зовох шаардлагагүй.
Нэг хүний буруу үйлдлээс нийтийн нэр хүндийг унагаж болохгүй.
Япон-Монголын эмнэлэгт ажиллаж байгаа залууст халдвар хамгааллын хувцас өгөхгүй байна. Халдвар хамгааллын хувцсыг зөвхөн эмч, сувилагч нар хэрэглэх учраас резидент эмч нарт өгөхгүй байна” гэсэн иргэний гомдол ирснийг хэллээ.