Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд өчигдөр орой буву гуравдугаар сарын 23-ны 22 цаг 46 минутад 5,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн билээ. Газар хөдлөлтөд үүсэн хохирлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын эрдэм шинжилгээний ажилтан Мөнхсайхан: Энэ газар хөдлөлт нь Улаанбаатар хотоос 163 километрийн зайд болсон. Газар хөдлөлт тухайн голомтдоо 5,5 магнитудын хүчтэй хөдөлсөн бол Улаанбаатар хотын хатуу хөрсөнд 2-3 магнитудын хүчтэй чичирхийлэл өгсөн байна. Тухайн бүсэд дахин бага магнитудын газар хөдлөлтүүд дахин болно. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн нөлөөгөөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар Төмөр зам”-ын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Газар хөдлөлтийг урьдчилан таамаглах арга дэлхий дахинд байхгүй одоогоор байхгүй байна. Улаанбаатар хотын дуут дохио дуугараагүй шалтгаан бол нэгдүгээрт газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй, хоёрдугаарт тухайн газар хөдлөлт аюулын түвшинд мэдрэгдээгүй учраас дуугараагүй” гэлээ.