Австрид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлснээс хойш вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлын тоо 55 болж нэмэгджээ. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн салбарын аюул байдлын байгууллагын тайланд мэдээлсэн байна.
Тус байгууллагын мэдээлснээр, нас барсан тохиолдлууд вакцинтай холбоотой эсэхийг нотлох нотолгоо одоогоор байхгүй байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Австри дахь энэхүү тандалтын алба вакцин хийлгэсний дараа 51 хүн нас барсан гэж мэдээлж байв.
Нас барсан хүмүүсийн 52 нь “BioNTech-Pfizer”-ийн вакциныг хийлгэсэн бол хоёр нь “Moderna”-ийн вакциныг, “AstraZeneca”-ийн вакциныг нэг хүн тариулсан байна.
Коронавирусний вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрсэн тохиолдлын тоо 15 790-ээс 17 280 болж нэмэгдсэн байна. Эдгээрээс хамгийн их хувь нь “AstraZeneca” компанийн вакцинд /12 549/ ногдож байгаа бол хоёрдугаарт “BioNTech-Pfizer” /4288/ гуравдугаарт “Moderna”-ийн вакцин /443/ орж байна. Гаж нөлөөний талаарх нэг мэдээнд хэд хэдэн урвалын мэдээлэл нэг дор багтсан болохыг онцолжээ.