ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс 490 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Цаашид нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах вакцин хүлээн авахаар зорин ажиллаж байгаа.
Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 300,366 хүнийг вакцины эхний тунд хамрууллаа. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Дархлаажуулалтын ажлын явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхэд хяналт тавиад явж байгаа бөгөөд одоогийн байдлаар ноцтой урвал хүндрэл бүртгэгдээгүй байна” гэв.
Дэлхий дахинд хийгдэж буй вакцины хөгжүүлэлт болон явцын талаарх мэдээлэл: