УИХ-ын өнөөдрийн /2021.04.01/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Архи үйлдвэрлэлтэй холбоотой хууль дээр хэд, хэдэн зүйлийн анхаарч ярих ёстой. Өнөөдөр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл бүгд архинаас үүдэлтэй. Энэ архидан согуурахтай тэмцэх асуудалд хуульд маш хатуугаар тусаж орох ёстой. Архи үйлдвэрлэж байгаа үндэснийхээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эсэргүүцэж, хорих гээд байгаа зүйл огт биш шүү. Гэхдээ төрийн бэлгэ тэмдэг, төртэй холбоотой зүйлээр архийг нэрлэдэг, үйлдвэрлэдэг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Тухайлбал, Монголын улс, үндэстнийг үүсгэн байгуулсан “Чингис” хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэгдэж байна. Дэлхийд Чингис хаанаараа бахархдаг, үүх түүхээрээ бахархдаг. Төрийнхөө далбаа дээр байдаг Соёмбо гэдэг архи байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.