АНУ-ын “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн шинэ жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дөрөв дэх жилдээ тэргүүлсэн байна.
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, түүний хөрөнгө 177 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 64 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Жагсаалтын хоёрдугаарт, “SpaceX”, “Tesla” компаниудын эзэн Илон Маск бичигдсэн байна. Тэрбээр өөрийн хөрөнгийг 6 дахин өсгөсөн бөгөөд энэ жил 151 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, “Louis Vuitton Moët Hennessy” группийн ерөнхийлөгч Бернар Арно жагсаалтын гуравдугаарт орсон бол дөрөвдүгээрт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс бичигджээ. Түүний хөрөнгө 121 ам.доллароор үнэлэгдсэн байна.
Жагсаалтын тавдугаарт, “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг орлоо. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, түүний хөрөнгө 97 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.