Гэрийн тусгаарлалтад хэд хоногоор тусгаарлах вэ гэсэн асуултад ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлын үеэр хариулт өглөө.
Шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн, коронавируст халдварын батлагдсан тохиолдлын өөрийн хүсэлтийг харгалзан гэрт нь 10 хоног тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргана.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг үнэлж, 10 хоног тусгаарлана.
Халдвар бүртгэгдсэн бүс нутгаас халдвар бүртгэгдээгүй бүс нутагт зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.
Гадаад улсаас ирсэн иргэн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл коронавирст халдвар авч, эмчлүүлж эдгэрсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлана.
Түүнчлэн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдах гэж байтал ойрын хавьтлаар тодорхойлогдон тусгаарлагдсан бол яах вэ гэсэн асуултад ажиглан тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл “COVID-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг хойшлуулна гэдгийг мэдээллээ.