Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт халдварын 704 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр халдварын батлагдсан тохиолдол 15718 болло. Шинээр батлагдсан 704 тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 357 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Тэгвэл гурван иргэн халдвараар нас баржээ. Тодруулбал, халдвар авч, эмчлэгдэж байсан 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй нас барж, нас баралтын тоо 25 болж байна гэж мэдээллээ.