Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болно” хэмээжээ.
Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбарын ажилтнуудыг хувийн авто машинаар зорчуулахдаа хотын даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Ингэхдээ тухайн байгууллагын нийт ажилтны 10 хүртэл хувьд хувийг авто машинаар зорчихыг зөвшөөрсөн билээ.