УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийг нь МАН-тай хуйвалдсан гэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Бид нар үнэт зүйлээ наймаалцдаг хүмүүс биш ээ. Х.Баттулга болон У.Хүрэлсүх нар хайр сэтгэлийн холбоотой байх үед бид энэ асуудлыг гаргаж ирсэн шүү. Өмнөх оны 12 дугаар сард. Тэр үед та нар зориудаар нэг асуудлыг орхигдуулсан. Та нар найз нөхөд, янаг амраг байхад энэ асуудлыг гаргаж ирсэн шүү. ХҮН нэг хүний нам биш. Өнөөдөр Монголд парламентын засаглал хэрэгтэй юу аль эсвэл нэг хүний засаглал хэрэгтэй юу гэдэг дээр шийдлээ гаргаж энэ асуудал дээр анхнаасаа явсан. Өнөөдөр улсын эрх ашиг чухал юм уу тухайн нэг намын эрх ашиг чухал уу. Улсын эрх ашгийн төлөө МАН, АН, чөтгөртэй ч хамаагүй нийлнэ. Энэ бол бидний үнэт зүйл” гэж хэллээ.