Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Яг одоогийн байдлаар 40 гаруй мянган тээврийн хэрэгсэлд QR кодыг олгосон байна. Гурван чиглэлийн салбарын тээрийн хэрэгслийн тоог огт хязгаарлаагүй. Хүнс түгээлт, цахилгаан станц, дулаан, буяны ажил, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны салбарт 31-32 мянган тээврийн хэрэгслийн QR кодыг олгосон. Энэ удаа өдрийн цагийн зохицуулалттай хийж байгаагаараа онцлог байна. Шуурхай штаб QR@gov.mn хаягаар санал авч байгаа. Өглөөний 08.00-аас оройны 21.00 цаг хүртэл санал, хүсэлт авна. Үндэслэл шаардлага хангасан хүсэлтийг системд оруулахаар 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийсэн учраас зарим нэг гомдол гарч байна. Тухайн эмнэлгийн байгууллага, эмнэлгийн тээврийн хэрэгслийг ямар нэгэн цагийн хязгаарлалт оруулахгүй. Хувь хүний эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалт оруулсан. Гэтэл үүнийг иргэд шүүмжлэл байгаа учраас нэмж зохицуулалт хийж байна.
Хэвлэл мэдээллийг цагийн зохицуулалтад оруулсан. Цагийн зохицуулалтгүй байх үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл дээрээ ажлынхаа логоог наагаад, ажлын газрын тодорхойлолтоо үзүүлээд явуулах зохицуулалт хийсэн.
УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан: Халдварт өвчинтэй тэмцэхэд хөл хорио хамгийн шалгарсан арга. 280 гаруй асуудлыг иж бүрэн шийдэж байж халдварт өвчний асуудлыг шийдэх юм байна. Үүний хажуугаар хөл хориог маш сайн хийхгүй бол бидний хийсэн ажил үр дүнгүй бол, өндөр настай, суурь өвчтэй хүмүүст маш хүнд тусч байна. 12 хоногийн хугацаанд дэглэмээ маш сайн барихыг ард түмнээсээ хүсье.
–QR код авсан байгууллагын тээврийн хэрэгслийг цагийн хязгаарлалтгүй явуулж болох уу?
-Автобус өглөө 07.00-10.00 цаг хүртэл явна. Орон нутгийн өмчийн компаниудтай холбоотой үйл ажиллагааг QR код өгөх, нийтийн тээврээр үйлчлэх гэсэн хоёр асуудал байгаа. Бидний дотоод зохион байгуулалт хангалтай байх шиг байна. Эрүүл мэндийн байгууллагын тээврийн хэрэгсэл цагийн хязгаарлалтад орохгүй. Нийтээр нь цагийн хязгаарлалтгүй болно гэвэл хүндрэл үүснэ. Тиймээс энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлага байна.