2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өчигдөр (2021.05.05) дууссан ба АН-аас хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг эсэргүүцэн, өчигдөр орой 18.00 цагаас эхлэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарласан бөгөөд өнгөрсөн шөнө талбайд хоносон.
Тэгвэл өнөөдөр шөнө тэд өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн хэвээр байгаа ба УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би ерөнхийлөгч болохын тулд үхчих гээд байгаа юм биш. Монголын ард түмэн, ардчиллын буянаар ерөнхий сайд ч хийж үзсэн. Гэхдээ Монголд яагаад шударга ёс тогтож болдоггүй юм бэ? Ерөнхийлөгч болчихвол үүнийг засчих юм сан гэж бодож байгаа юм. Мөн баялгийн хулгай дээрмийг зогсоогоод өгчих юм сан гэсэн зорилго байна. Энэ зорилгуудынхаа төлөө өлсөж байна. СЕХ-ны шийдвэр бол Монголд шударга ёс яаж алдагдсаны жишээ” гэв.