Америкийн аялагч Кассандра Де Пеколь 15 сарын хугацаанд 180 улс орноор аялж амжжээ. Аялагч бүсгүй Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн бүх орноор богино хугацаанд \”ороод гарсан\” анхны эмэгтэй болохыг зорьж байгаа юм.
Коннектикут мужийн уугуул, 27 настай Де Пеколь аяллаа 2015 оны долоодугаар сард эхэлжээ. Нэг улсад ойролцоогоор хоёроос таван хоногийг өнгөрөөдөг одоогийн байдлаар 200 мянган долларыг аялалдаа зарцуулаад байгаа аж.
Сэргэлэн бүсгүй аяллынхаа сониноос хуваалцдаг блогоороо мөнгө босгож энэхүү төслөө санхүүжүүлдэг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn