ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан:
“Эхний тундаа 1.7 сая хүн, 18 хүртэлх насны хүмүүсийн 31 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байна.
Нэгдүгээр тундаа хамрагдчихаад хоёр дахь тундаа хамрагдахдаа эргэлзэж буй хүмүүс байна. Эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг, харин хоёр дахь тунг хийлгэсний дараа цусан дахь хамгаалах уургийн агууламж илүү өндөр болж байдаг.
Мөн эхний тунгаа хийлгэхэд эргэлзэж буй хүмүүс байна. Туйлын эсрэг заалттай хүмүүст эмнэлгийн магадлагааг гаргахаар ажиллаж байна. Вакцины урвал, хүндрэлээс сэргийлж орон нутагт бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд I, II, III эмнэлэгт тэдгээр хүмүүст Вероцелл вакциныг хоёр тунгаар, эмнэлгийн хяналтан дор хийнэ.
Ер нь вакцин хийлгэхдээ эргэлзэж буй хүмүүс байна. Аль аль эрсдэлийг нь дэнсэлж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нэг үгээр, хийлгэсний дараах болон хийлгэхгүй бол ямар эрсдэл гарч болохыг тооцоолсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас ч зөвлөж байна. Вакцинд хийлгэсэн хүмүүст халдварт өртөх магадлалыг судалсан. Эхний тунгаа хийлгэхдээ халдвар авсан хүн байна. Мөн хоёр тунгаа хийлгээд 14 хоногийн дараа халдвар авах нь буурч байгаа юм. 250 хүний датан дээр судлахад вакцинаа хийлгэчихээд 21 хоног дэглэмээ барих шаардлагатай байгаа нь харагдаж байна.