Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Тэгвэл хэрэг ямар шатандаа яваа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Хуулийн хүрээнд шууд хүнийг нэр зааж болохгүй. Үйл явдалд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Нэр бүхий УИХ-ын гишүүний мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэрэг бүртгэл нээсэн, хохирогчдоос тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна” гэх тайлбарыг өглөө.