Тэрээр “Энэ сарын 10-ны Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар ч баримт нотолгоогүй миний нэр хүндэд ноцтой халдсан. Өнөөдөр би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Түүнчлэн энэ гэм хорыг арилгуулах хохиролд 100 сая төгрөгийг Ерөнхий сайдаас нэхэмжилж байна. Энэ мөнгийг би аваад цар тахлын үеэр орон гэргүй болсон, өрх толгойлсон ядарсан ээжүүдэд олгох болно” гэлээ.
Асуудлыг эргэн сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нөхрийнхөө хамт вакцин татан авах ажилд саад хийж, хил гаалын ажилтнуудад нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн гэж мэдээлсэн юм.