Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Нийслэлийн Прокурорын газарт дахин ШААРДЛАГА хүргүүлжээ. Тодруулбал, Допингтой холбоотой 38 бөхийн зөрчлийн хэргийг АТГ-аас шалгаж хяналт тавьж ажилласан. Харин уг хэрэг одоогоор хаагдсан тул зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг энэ сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргасан байна.
Хэрвээ шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг анхааруулжээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.