Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт эхлээд 8 цаг өнгөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 26.04 хувьтай байна.
Энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээллийг аймаг, дүүргээс гадна, нас хүйсийн байдлаар дэлгэрэнгүй үзүүлж буй юм.
15:00 цагийн байдлаар
- 20-24 насныхны ирц ХАМГИЙН БАГА буюу 14.71 хувь
- 70+ насныхны ирц ХАМГИЙН ИХ буюу 55.24 хувьтай байна.
Тодруулбал, 20-24 насны 216,569 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 31,864 нь саналаа өгчээ. Харин 70-аас дээш насныхан 86,436 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 47,747 нь саналаа өгч ирцийн хувь 55,24 болоод байна.