Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна. 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 49.64 хувьтай байна.
19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.70 хувьтай буюу 861441 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц одоогоор 50 хувь буюу ирцийн босго даваагүй байна.
Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ.
Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 110773 мянган сонгогч байна. Энэ удаагийн сонгуульд 2040556 сонгогч саналаа өгнө.