Коронавируст халдварын шинж тэмдгийг иргэд харшил эсвэл улирлын томуутай андуурч буруу эмчилгээ хийсэн тохиолдол гарч буй талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “Иргэдийн хувьд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн ч тоолгүй олон хүнтэй уулзах тохиолдол гарч байна. Эсвэл улирлын томуу, харшил гэж андуурч буруу эмчилгээ хийснээс үүдэн хүндэрч байгаа эрсдэл олон гарч байгаа.
Иймд иргэд маш хариуцлагатай байх шаардлагатайг анхааруулж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэсэн юм.