Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8, 16, 18 дугаар хороодод тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж дуусах шатандаа ороод байна.
8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар болсон бол 16 дугаар хорооны цэцэрлэгийн барилга угсралтын ажил, гадна цахилгааны КТПН суурилуулах ажил бүрэн дуусч, Хүлээн авах комисс ирэх 7 хоногт ажиллахаар хүлээгдэж байна.
Мөн 16 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил, халаалтын зуухны ажил дуусч халаалтаа тавьсан, гадна талбайн тохижилтын ажил 80 хувьтай, 17 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил, гадна талбайн тохижилтын ажил дуусч ашиглалтанд оруулах хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүллээ.
18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын хувьд гадна фасатын ажил, гадна цахилгааны КТПИ суурилуулах ажил дуусч ханын дулуулгын ажил, бохирын танкны цутгалын ажил тус тус хийгдэж байна. 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
17 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
18 дугаар хорооны цэцэрлэг
16 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
16 дугаар хорооны цэцэрлэг
chingeltei.gov.mn