Архичинтайгаа тэмцэж
чадахгүй байгаа Монголчууд бид өрх гэртээ хэрүүлтэй, өнчин ядарсан, ажилгүй,
архичин аргадаж амьдрах ийм л цаг үе ирж. Улс төрд идэж уусан мэдээлэл
цацагдаж, дарга нь ажилтнаа зодож, хэн нэгнийг шантаачилсан өнгө аястай хоёр
намын нэрээр хуваагдсан улс төрчдийн \”тоглоом” л гэлтэй.
Нэг үгээр төрийн ордондоо ч
архидан суудаг Монголчуудыг архинд үй олноор нь живүүлэх гүрний тактик байсан
гэх ч юм билээ. Харин одоо 21-р зуунд живж ханадаггүй юм байхдаа. Анхны
Наркологийн эмнэлэг 1974 онд байгуулагдаж байсан гэхээр тухайн үед архинд
донтох өвчнийг дарж авах шаардлагатай болоод л үүсгэн байгуулагдаж байсан байж
таараа. Бид сүүлийн хагас зуун жил архин далайд живж хайртай хүмүүсээ алдаж,
архидалтаас үүдэлтэй гэмт хэргүүд гарч, архичин эцэг эхийн \”гажигтай” хүүхдүүд
ихээр төрж, эрүүл мэндийн байдал огцом доройтож байна. Нэг үгээр хүн гэх үнэт
эрдэнэгүй Монгол болж.
Одоо орчин үеийн залуус
дэлхийтэй хөл нийлүүлэн алхаад сэтгэлгээний хувьд арай дээрдэж байгаа ч гэсэн
архичин эцгийн архинд донтох хандлага удамшиж ирсэн залуус байсаар байна. Одоогийн
30-40 насныхан бас архинд толгойгоо мэдүүлэхдээ амархан болж. Учир нь тэдэнд өвлөгдөж
ирсэн архины мэдээлэл цусанд нь бий.
Бид өөрсдөө уугаад
зогсохгүй үр хүүхэдээ архин далайд живүүлэх эхлэлийг тавьж байна гэдгээ
ойлгоогүй л байна. Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдийн шалтгааны 32-43,2 %-ийг эцэг
мэдээллийн алдаанаас үүдэлтэй болохыг дэлхий нийтээр тогтоосон. Нэг үгээр архи
ууж орж ирээд \”үйлдсэн” хүүхэд эрүүл төрөх магадлалаа 43 %-иар алддаг байна. Хүүхдийн
ужиг, гажиг хөгжлийн шалтгаан ч үүнээс үүдэлтэй. Хэр барагтай, онц ноцтой эхийн
гэмтэл, гажиг биш бол эхээс буюу савнаас үүссэн шалтгаан бүртгэгддэггүй байна. Эхийн
биеийн байдлаас тухайн ургийн бойжилтонд нөлөөлөхөөс биш төрсний дараах гажиг
илэрдэггүй гэнэ. Нэг үгээр архи уусан бол удамаа сэтгэцийн өвчлөлтэй төрүүлэх
шалтгаан болж байгаа хэрэг.
Үүнийг судлан тогтоосон ч архины
хамааралтай иргэд ойлгохыг ч хүсдэггүй гэж тэмдэглэсэн байна. Энэ бол хамгийн
үнэн. Манайд ч архичин нөхдийн сэтгэцийн өөрчлөлттэй, бие эрхтэний өөрчлөлттэй
хүүхэд их бий. Өөрөөсөө үлдэх ганц \”бүтээгдэхүүнээ” бид хортой болгож байна
гэсэн үг.
Цаашид энэ байдлыг
даамжруулахгүйн тулд иргэдэд системтэй архины хор уршигийн тухай мэдээллийг олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол өгч байх хэрэгтэй болж байна. Архинаас
гаргах үйлчилгээ, спираль, код, эм зэргийг олон нийтэд ойртуулж хэрэглээнд
дэлгэрэнгүй нэвтрүүлэхгүй бол хэдий
болтол гэр бүл, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө дэнчин тавьж архинд живэх вэ Монголчуудаа.
Манайх архичдынхаа толгойг
\”илдэг” биш харин ч хатуурхдаг хуультай болмоор байна. Жишээ нь гэр бүлийн
хүчирхийлэл агсам согтуугийн дуудлагын хоёр дахь тохиолдлоос шууд цагдаагийн
хяналтанд /түр саатуулахад/ байлгаж, 21-30 хоног хүнд хөдөлмөр хийлгэж, ажил
хийсэн орлогоор нь архины эсрэг сургалтанд хамруулж, улмаар өөрт тохирсон код
эсвэл спиралийг бие нь суулган гаргадаг \”чангахан” гар хэрэгтэй байна. 21-30
гэсэн нь учиртай архинд донтохын эсрэг сэтгэл заслын болон цус цэвэршүүлэх
үйлчилгээг хийдэг хугацаа дараа нь архины эсрэг эм бэлдмэлээ хэрэглэх учиртай
байдаг гэнэ. Энэ мэт төр зарим даварсан амьдарч чадахгүй нөхдүүдэд даруулга
болж төмөр нүүрээ харуулахгүй бол \”сулхан” төрийн \”даварсан иргэд” их байна.
Зангиатай архичдыг ч мөн
албадан хорьж чадах, хэн хүнгүй үйлчлэх тийм ганцхан хууль нь энэ мэт архины
хууль байхад л улс орон аандаа хөгжинө дөө.
Хүүхдийнхээ зардлыг
даахгүй мөнгөгүй эцэг сэтгэлээр унаж архи уудаг гэх, сэтгэлээр унасан нэртэй
архи ууж байхаар гадаа гудамжны хог шүүрдээд ч болох багахан ч гэсэн мөнгө олж
болно. Нэг үгээр Монгол хүнд нэг нэгнээ гэсэн сэтгэл дутаад зөвхөн өөрийгөө
гэсэн \”би” төвтэй иргэд олширч байна. Доорх судалгааг танд хүргье
Америкийн
архичин, гудамжны тэнэмэл Макс Жекийн үр ач нар болох 840-н хүнийг судалжээ.
100 жилийн дотор дээрэмчин 63, биеэ үнэлэгч 50, алуурчин 7, гуйлгачин 300, зуурдаар нас барсан 200, тэнэг хүн 200, жирийн иргэн 20 хүн
байсан байна.
Эсэргээр Америкийн сэргэн
мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлийг харвал 100 жилийн дотор 1394 хүнээс дээд
сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн
180, дээдсийн давхрагын 80, сенат 3, Америкийн ерөнхийлөгч 1 төрсөн байна.
Нэг хүүхэд л буруу хүмүүжлээр
хүмүүжсэнээр дараа дараагийн үеүүддээ хэрхэн нөлөөлж байгааг дээрхи тоо хэлээд
өгнө. Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ тийм л хүн болно …
Үндэстэн агентлаг