Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, түүний зургаан жилийн бүрэн эрх өнөөдрөөс эхэлж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Шадар сайд асан Я.Содбаатар удирдахаар болжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллахаар болсон байна.
Мөн ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөр ажиллах бол түүнийг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй холбох үүргийг Ө.Золбаяр гүйцэтгэхээр боллоо.