БНХАУ-ын Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар Монгол Улсын импортын 4378 чингэлэг байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
МУ-ын Гадаад харилцааны яамнаас Хятадын гадаад харилцааны яамтай энэ тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд тээвэр зуучийн байгууллага хооронд үл ойлголцол гарсан гэв.
Цар тахлын дараагаар импортын нийлүүлэлт сэргэсэн нь ачаа тээвэр бөөгнөрлийн шалтгаан болсон. Хятад улс босоо удирдлагын системтэй тул шууд Эрээн болон Хөх хоттой ярилцан шийдвэрлэх боломжгүй байгааг онцлов
Гашуун сухайтаар гарч байгаа нүүрс тээврийн авто машины тоо нэмэгдсэн. Хятадын талаас боомтуудыг ногоон бүс болгож халдвараас сэргийлэх ажлаа сайжруулахыг хүсэж байгаа аж.
Гурваас дөрвөн долоо хоногт ачаа тээврийн асуудлыг шийдэж хэвийн горимд шилжүүлэх байх хэмээн найдаж байгааг ГХЯ-наас хэллээ.