• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

    Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

    Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

  • Улс төр

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Шашин, сүм хийдийн нөлөө, ач холбогдолд хүмүүс эргэлзэх нь ихэсчээ

by undesten
2021-08-10 12:28
in Нийтлэл
0
Шашин, сүм хийдийн нөлөө, ач холбогдолд хүмүүс эргэлзэх нь ихэсчээ
SHARETWEET
Хүн төрөлхтний дунд эрт дээр үед ч тэр, эдүгээ бидний цагт ч тэр нэр алдар олох, нөлөө оролцоогоо өргөтгөх, бусдад заах, зөвлөхийг хичээдэг, бусдаас илүү ихийг мэддэг, чаддаг гэгддэг, бүр давраад дээд тэнгэрээс гарвалтай буюу тэр зүгийн даалгавар, ерөөлтэй мэтээр өөрийгөө сурталчилдаг, ихэнхдээ хүмүүсийн бэлэг, шагнал, өргөл, барьц, түмний хөрөнгө, буянаар туйлж байдаг хэд хэдэн бүлэг хүмүүс байнгад байсаар иржээ. Тэд уг нь яг л бидний адил хүмүүс. Тэд бидэнтэй адилхан аргаар бүрэлдэж, төрж, өсөж, өвдөж, бас нас бардаг юм. Харин энэ бүх үйлдлийг тэдний хувьд ихэд хүндэтгэлтэйгээр, огт өөр үйлдэл мэтээр нэрлэдэг онцлогтой. Жишээ нь нэгэн том шашны тэргүүн нас барсан бол “Гэгээнтэн дүрст лагшингаа номын агаарт хураалаа” гэх жишээтэй. Нярай хүүхдээс эхлээд 80 хүрсэн өвгөнд тусаж л байдаг бүх халдварт өвчин тэдэнд ч мөн тусдаг. Заримын нь олгой үрэвсэж мэс заслаар эмчлүүлдэг. Зарим нь буруутаж орон шоронд хоригдсоор ердийн ялтны адил тэнд эцэслэх нь ч бий. Тэд яг л жирийн хүний адилаар “нэг арьсан дотор долоо турж, найм таргалдаг”.
Гэтэл хүмүүс тэднийг бурханчлан үзэж, өмнө нь өвдөг сөгдөж, адис авч, тэднээс ивээл өршөөл горилж, энэ насанд жаргуулж, хойт насанд диваажинд төрүүлж өгөхийг гуйдаг. Ийм гуйлт, хүсэлтийг хэдэн сая, хэдэн зуун сая хүн гарган хэлж үнэтэй бүхнээ өргөн барьдаг боловч тэр олон зуун сая хүн бусдынхаа л адил хувь тавиланг эдэлсээр хорвоог орхидог…
Өмнө дурдагдсан бүлэг хүмүүсийн эхнийх нь дээд төрөлтөн, тэнгэрийн хөвүүд гэгдэх хаад, тэдний үр хойчис юм.
Хоёрдох бүлэг нь амьд бурхад гэгдэх гэгээнтнүүд, папууд, хутагт хувилгаад, ид шидийг олсон гэгдэх эрдэмт лам нар болно. Зарим оронд бөө удган нар, гарамгай жанжид, язгууртан сурвалжтан ихэс  дээдэс ч мөн иймэрдүү хүмүүсийн бүлгийг үүсгэдэг. Бид энд зөвхөн шашин, шашны томчууд, тэдний сургаал, номлолын талаар л цааш нь авч үзнэ.
Шашныг, түүний сургаал, номлолыг, сүм хийдүүдийг, бурхдын дүрс, “ид шидийг”, дээд тэнгэрт тэдний залардаг диваажин мэтийг яг үнэндээ бол хүмүүс өөрсдөө л зохиомжлон бүтээжээ. Аль ч шашны сургаал, номлолыг агуулж буй мэдлэг, мэдээллийн нь талаас нягтлан үзэх аваас бүгд л анх зохиомжлогдсон түүхэн тэр цаг үеийнхээ мэнгэ толбо, тамга тэмдэг, шинж байдал бүхий байдаг. Энэ нь тэдгээрийг бүхнийг зөв мэдэгч бурхад дээрээс айлдсан биш харин мэдлэг нь мөнхүү цаг үеийнхээ түвшнээр хязгаарлагдсан хэн нэгэн хүн л зохиосон болохыг шууд, баттай гэрчилдэг. Жишээ нь хэрвээ Христос шашны гол судрууд яг өнөөдөр зохиогдсон бол бурхан бүхнийг 6000 жилийн өмнө ч юмуу, 6 өдрийн дотор ч юмуу бүтээж буй болгосон мэтээр хэтэрхий наана хэлж алдаа гаргахгүй нь лавтай юм. Шашин бүрийн судар, сургаал яг л зохиомжлогдсон үеийнхээ л мэдлэг, танин мэдэхүйн түвшинд нийцсэн байдаг. Тэгэхдээ хожуу үүссэн нь өмнөхөөсөө ямагт илүү их боловсронгуй, мэдлэг, танин мэдэхүйн түвшинд нь ч илүү их дээгүүр гэж яг таг баталж бас болохооргүй билээ…
Шашны нэн эртний, бүдүүлэгдүү хэлбэр болох бөө мөргөл нь хүн төрөлхтний итгэл, бишрэлийн анхны шинж болох нас барсан ахмад үе, аав, ээж, овгийн ахлагч нарынхаа сүнстэй холбоо тогтоох, лус савдагтай ярилцах, тэнгэрээс асуух мэтийн эгзэгтэй, бишрэхүйц зан үйл, үйлдлүүдэд суурилсан байдаг. Тиймээс ч бөө мөргөл нь нэн удаан оршин тогтнож байв. Тэр ч бүү хэл аль ямар ч шашны үүдэж, зуршуулсан сэтгэлзүйн хөрсөн дээр дахин сэргэж эхлэх чадвар бөө мөргөлд байдаг ажээ. Сүсэг бишрэл бүхий хүмүүс олноороо аж төрдөг тэр орчинд ямар ч шашин нэвтрэн орох, дэлгэрэх чадавхтай болох нь бидний үед ч харагдаж, тааралдсаар байна.
Шашны бүх төрөл, хэлбэр нь хүмүүсээс өөрсдөөс нь нэн их хүчирхэг, юуг ч бүтээх ид шидтэй, хүний хувь заяаг яаж ч өөрчилж, залуурдаж чадах, өгье гэвэл хүмүүст юуг ч өгч чадах мөнхийн, далдын хүчний эзэд-бурхдыг сурталчилж, ер бусын дүрийг нь бүтээн харуулж, ид шидийг нь магтаж, ивээлд нь багтахыг ухуулж, тэднийг урьж залсан, тэдний айлдсан гэх ном, судрыг уншин хурал хурж, тэдгээрт сүсэглэх, ивээлд нь багтахыг хүсэмжлэгч хүмүүсийн тоог аль болохоор олон болгохыг хичээж иржээ. Өөрийн шашны нөлөө, хүрээг өргөтгөх нь лам, сүм хийдүүдэд нэн их ашиг, баялаг авч ирдэг. Иймээс шашин бүхэн нь бурхдын нэрийн өмнөөс өглөг, барьц авч өөрсдийн үзэмжээр зарцуулан аж төрж байдаг томоохон бүлэг хүнийг улс орон нэг бүрд буй болгожээ. Жишээ нь дэлхийн хүн амын 50 хувь нь шүтдэг шашин байлаа гэхэд хэдэн тэрбум сүсэгтэн олноос цуглуулан авсан өглөг, барьц мөнхүү шашны лам нар, ихэс дээдэст олон зуун сая хүн амтай улс орны эзэн хаанаас ч илүү ихээр тансаглан амьдрах боломж олгож чадах нь тодорхой юм. Чингэж шашин бүхэн сахил санваартан гэгдэх бүлэг хүмүүсийн элбэг хангалуун амьдрах нэгэн сонгодог арга, хэлбэр болсоор удаж байна. Тухайн улс орны хүн амын ухамсар, боловсролын дундаж түвшин хичнээн л нам, доогуур байвал тэдний дунд байх сүсэгтний тоо төчнөөн өндөр, эзлэх хувийн жин нь үнэмлэхүй их байдаг.
Шашны томчууд нь нийгэм дэх дээд давхраа, бүр хаад, язгууртнуудтай байнгад өрсөлдөж, хаан ба их хамба нарын суудал зэрэгцэж, эн тэнцүү тансаг байдлаар засагдаж байх ёстой хэмээн үзэх, үнэлэх болсон байна.
Олон олон оронд шашны тэргүүний залрах сүм хийдүүд нь эзэн хааныхаа орд өргөөгөөс ч илүү их сүрлэг, тансаг баригдаж чимэглэгдэх болжээ.
Сүм хийдүүд нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын бүх хэлбэрийг ашиглаж өөрийгөө сүр хүч төгөлдөр болгон дөвийлгөж харуулсаар байдаг. Уран барилга, уран зураг, баримал, дуу хөгжим, гоёмсог хувцас, гял цал болсон өнгө, засал бүгд сүм хийдүүдэд үйлчилж тэдний зорилгыг хангаж, шашны нэр төрийг өндөрт өргөхөд тусалж байв.
Ганцаар эзэрхэх, хуваарьгүй ноёрхох, сүсэгтэн олны өглөг, барьцыг бусадтай үл хуваалцах үүднээс зарим шашин өрсөлдөгчөө намнаж, устгаж ч байжээ. Шашин хоорондын тэмцлээс болж олон сая хүний амь, нас хохирчээ. Хүмүүс шашинд итгэж, сүсэглэж, дээдлэн тахиж, эд баялгаа өглөг болгон барьж, өршөөлдөө багтаахыг гуйн сөгдөж, мөргөж ирснээс биш тухайн шашин суртлын хэр зэрэг үнэн болохыг нь шалгаж, нягталж байж шүтэх, дээдлэх санаа ер агуулж байсангүй. Эцэг, эх нь эргэн тойрныхон нь бүгд л айдаг, сүсэглэдэг, мөргөж сөгддөг, нүглээ наманчилж, өршөөл, ивээл хүсдэг болохоор хүүхэд, залуус ямар ч сонголтгүйгээр, ямар ч шүүмжил үгүйгээр мөнхүү шашныг шүтэж, жилээс жилд улам л гүнзгий сүсэгтэн болсоор иржээ.
Хаан, хаант төр шашныг улстөрийн сонирхолдоо ашиглах болсноор тэд холбоотон болж итгүүлэх болон дарангуйлах аргаар ард олныг ноёрхож, мөлжиж, дуулгавартай сүрэг болгон засагласаар байв. Олон эзэнт гүрэн ноёрхлоо тогтоох, бэхжүүлэх, бусад ард түмнийг номхон, хүлцэнгүй болгох хэрэгт шашныг амжилттай ашигласан жишээ мөн олон юм. Бүүдгэрч, мартагдаж амжаагүй байгаа жишээ гэвэл Манж Чин улсын хаадаас буддын шашныг овжноор ашиглаж Монголчуудын төрөлх гэхээр дайчин чанар, эрх чөлөөг дээдлэгч шинжийг нь бууруулж, мохоож чадсан баримт болно.
Төвдийн дээд лам нар түүхэн тэр цаг үед шашны нөлөө, хүчийг ашиглан гадаад байдлаа бэхжүүлэх, бусад орны цэрэг зэвсгийн ивээлд багтах, шашны нэр, нөлөөг ашиглан орлого олох, баялаг хуримтлуулах, буддын шашны дэлхийн хэмжээний төв болж орон гүрэн бүрээс эргэл мөргөл хийгчдийг татах, ийм замаар өргөл, барьцад дагнан суурилсан амьдрах аргад шилжихийг санаархаж, түүнээ оролдлого болгон хувиргаад байжээ.
Өмнө зүгээс дэлгэрэн тархсан бурхны шашинд машид гүн автсан Төвдийн онцлог гэвээс шашинжсан төр нь төрийн цэрэг-дайн, батлан хамгаалах хэргийг хөтлөх тухайд ихэд мөхөсдөхийн учир дээд ихэс лам нар нь ойр зэргэлдээ орших хүчирхэг, идэрмэг улсын хаад, ноёдыг бурхны шашинд оруулж багш, шавийн холбоо тогтоон улмаар мөнхүү хаадаар Төвдийн гадаад байдлыг түвшитгүүлэн байх болсон өвөрмөц арга, хандлага болно. Төвдийн эл байдлын учрыг сайтар ойлгож ихэс лам нарын нь нөлөөг хөндлөнгөөс дам, давхар ашиглагчид ч бас гарч ирсэн нь Хятад болон Манжийн хаад билээ.
XVI зуунд Төвдийн лам нар ба Монголын хан нарын хооронд багш шавийн өргөн холбоо тогтож Төвдийн шашны тэргүүнд Монголын тал “Далай лам” цол олгож, харин Хамгийг мэдэгч Далай ламтан Монголын хан нар, ноёдод зүсэн бүрийн цолыг баруун, зүүнгүй шагнаж, хариуд нь Монголын ихээхэн үнэт эрдэнэсийг бэлэг болгон хаман авсаар байжээ.
Зүсэн бүрийн цол, өөр өөр хямд материалаар хийсэн “ид шидтэй” гэгдэх янз, янзын бурхдын дүрс, хөрөг, шашны зан үйлд зориулагдсан хонх, дамар, хадаг, хөгжмийн зэмсэг, элдэв ном, судар зэргээр монголчуудын олж хураасан алт, мөнгө, үнэт үс, урлагийн ховор нандин бүтээлүүд, монголын гар урчуудын үйлдсэн чамин нандин хийц бүхий эмээл, хазаар, ээмэг, бөгж, аяга, хувцас, нөмрөг, ер бүх л үнэтэй бүхэн солигдож дуусах шахжээ. Дүнд нь Төвдийн том лам нар хагартлаа баяжиж, харин Монголын тал ядуурч, дээр нь мухар сүсэг, бурхны шашинд толгойгоо мэдүүлж арчаагаа алдан хохирч хоцорсон байна. Бурхны шашинд дээр, дооргүй автсан Монголчууд хэрхэн яаж төөрөлдөж, номхон, хүлцэнгүй болж буйг олж харсан, гайхширсан Хятад, Манжийн хаадууд Төвдийн богдуудтай (Далай лам, Банчин Эрдэнэ) нууц, сэм хуйвалдаж, тэднийг ашиглан Монголыг эзлэн авах, мөлжих арга, төлөвлөгөө шамдан боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. Хамгийг мэдэгч Далай лам гэгдсэн Содномжамц, Ёндонжамц, Лувсанжамц нарын үед ийм бодлого, төлөвлөгөө ихээхэн хурдан өртөөлөн хэрэгжиж, ялангуяа Манжийн Эеэр засагч хаан, Энх-Амгалан хааны үед дээд цэгдээ хүрч олон олон хүн ардыг Манж Чин улсын төрийн жолоон дор оруулжээ. Монгол эрчүүд өмнө нь толгой дараалан эрэлхэг дайчид байсан бол мөнхүү бодлогод автаснаар бараг толгой дараалан нүцгэн толгойтой шалдан лам нар, банди нар болж хувирсан байна.
Бурханы шашин сурталд ховсдуулан автаж, мансуурч, төөрөлдөж, дээр нь бас элдэв цол, хэргэм, зэргийн хойноос  уралдан хөөцөлдөж үнэтэй бүхнээ Төвдийн богдост өргөн барьж “ихэрхэх хийрхэлд” автаад байсан Монголын хан нар, ноёд “томрох”-ын хэрээр эв эвдэрч, харилцан мөчөөрхөж, ёс хууль зөрчиж, Чингис хааны үг, сургаалыг умартан цадигаа алдаж доройтжээ. Эцэст нь эзэнгүй болсон, тарж бутарсан Монгол орон бусдын идэш болж, дэлгэсэн дээвэр шиг том байсан газар нутаг нь тал талаасаа, өм цөм идэгдсээр XX зууны дунд хэр гэхэд дэлгэсэн тэрлэг шиг жижгэрч хоцорсон билээ…
Харийн цэрэг, дайчид довтлон орж ирэх бүрийд Монгол лам нар хариулга, даруулгын ном уншицгааж, дайсны сүр хүчийг гүрэм, тарнийн ид шидээр бууруулах, доройтуулахыг оролддог авч тэр нь үр дүнд хүрсэн тохиолдол нэгээхэн ч үгүй билээ. Манж, Хятадын цэргийн дарга нар энэхүү үнэн арчаагүй байдлыг хараад гайхширч, доог тохуу хийж, Монгол эрчүүд ингэж мунхарч доройтсонд нь баярлацгааж, шарын шашны том толгой лам нарт далдуур бэлэг өгч, өргөл барьц өргөж тарааж байх болжээ.
Монголын ард түмний улстөрийн заяа, цэрэг-дайны хэрэгт бурхны шашны өргөн, түргэн дэлгэрэлт хэрхэн яаж сөрөг нөлөө, муу үр дагавар авч ирснийг Монголчууд бид өнөөдөр ч гэсэн зохих хэмжээнд нь ойлгож, ухаарч чадаагүй байгаа болно. Нэн ялангуяа бурхны шашин, түүний богдос нарыг Хятад, Манжийн хаад хэрхэн, яаж, овжин, зальжин ашиглаж зорилго, эрмэлзлээ гүйцэлдүүлж байсныг түүхэн баримтуудаар нотлон үзүүлэх ажил өнгөрсөн хугацаанд элдэв шалтаг, шалтгаанаар тун хангалтгүй хийгджээ. Түүх хойшид ч давтагдаж болох учир бид өнгөрснийг сайтар ойлгож, таних учиртай.
Далай лам хийгээд богдсын асуудал дахиад хэдэн ч зууны туршид яригдаж болзошгүй тул энэ асуудалд улстөрийн өнцгөөс, шашны үүднээс, мөн хүмүүнлэгийн талаас, хүний эрхийн үүднээс няхуур хандаж сайтар судалж таних шаардлагатай байна. “Нэг мэхэнд олон өвдөг шороодох” аваас Монголчуудыг ухаалаг, оюунлаг, улстөрийн нарийн мэдрэмжтэй ард түмэн гэж, “тэнгэрлэг заяатан” гэж хэн ч үнэлэхгүй бизээ…
Бурхны шашиныг Монголд дэлгэрүүлснээр Төвдийн богдос Монголчуудын цэргийг тарааж, зэвсгийг хурааж, сэтгэлийг номхотгож, аливаад хүлцэнгүй хүмүүс болгон хувиргажээ. Ингэснээр Монголчуудын талаас Төвдөд түрэмгийлэх аюул бүрэн зайлуулагдаж хоёр улс холбоотон болсон байна. Шашин суртлын улмаас өглөг, буяны хэлбэрээр ихээхэн баялаг, үнэт зүйлс Төвдрүү урсах болж энэ нь цэрэг-дайны зориулалтаар зарж болох байсан хуримтлалыг үндсэндээ үгүй хийжээ. Чингэж төвдүүд санаатай, санаагүй аль нь ч байсан гэсэн ялгаагүй эцсийн дүндээ монголчуудын зэвсгийг хураалгаж, мөн хөрөнгийг нь ч бас хураажээ.
Харин тэр цагийн хятадууд төвдүүдэд хууртаагүй ажээ. Хятадуудыг шашин сурталдаа хаман оруулж шавь болгож чадсансан бол төвдүүд ёстой айх аюулгүй болж хамаг амьтны тусын тулд хурал хурж, залбиран, бясалган, бүрээ бишгүүрийн дуунд бүүвэйлэгдэн байж болох байв… Гэвч хэрэг явдал огт өөрөөр эргэжээ. Хятадуудыг гол өрсөлдөгч, бүр дайснаа хэмээн үзэж дадсан Монголчууд манж нарын хувьд алдаж тооцоолж Монголчуудын зүгээс нүүрлэх аюулыг голчлон анхаарч ирсэн төвдүүд ч мөн онож таагаагүй байна. Манж нар гэнэт шахам хүчирхэгжиж, дээр нь бас улстөр, цэрэг-дайны мэргэн ухаан гаргаж Өвөр Монголыг, төдхөн бас Хятадыг өөртөө хураан нэгтгэжээ. Монголчуудын хоорондох зөрчил, тэмцлийг овжин ашигласаар Халх нарыг ч мөн урвуулан авч чаджээ. Ойрдууд ба төвдүүдийн учрыг олох гэж нилээд цаг зарцуулсны эцэст Манж хаан хүч ба аргыг хослуулан хэрэглэсээр Төвд болон Хөх нуурын Монголчуудыг мөн эзлэн авчээ. Дараа нь Ойрдуудад туслуузай хэмээн болгоомжилж Оросын хаантай ил, далд элдвээр сүлбэлдэж, Оросын тал Манжийн хаантай шууд холбоотон болчихоогүй хэдий ч ойрдуудад нэн даруй туслахаас цааргалж, тэгэх мөртлөө туслахад бэлэн мэт дүр үзүүлэн хий горь төрүүлж хоёр нүүр гаргасаар байсан билээ. Энэ байдал нь Галдан бошготыг ч, мөн Амарсанааг ч буруу тооцоо хийхэд хүргэж хорложээ…
Манж нарын зүгээс нүүрлэж болох аюулыг Хятад ч Төвд ч, Монгол ч цагийг нь онож таньж сэргийлж чадаагүй юм. Хятадууд дотоод зөрчилдөө идэгдэн хоорондоо дайтаж, Монголчууд задарч бутраад сульдаж доройтсон, төвдүүд зэр зэвсэг, цэрэг-дайны чадамжгүй шахам болчихсон нөхцөлд манж нар зангидсан нудрага мэт болон нэгдэж хүчирхэгжжээ. Гэхдээ Монголчууд нэгдэж нэгэн хүч болох аваас манж нар өөр зүгрүү л хандахаас биш Монгол руу өнгөлзөхөд хүрэхгүй байсан нь ч бас үнэн болно. Мөн Төвдийг холбоотноо болгож, Манжийн эсрэг Хятадтай хамтран зогсох боломж ч Монголчуудад бэлхнээ байсан юм…
Дэлхий дахины түүхийн Дорнын анхдагч хувилбарууд гэж үзэж болохоор бүтээлүүд болох “Судрын чуулган”, “Улаан дэвтэр”, “Эрдэнийн товч” зэрэг ном, судар нь Монголчууд бурхны шашинд гүн автагдах, ихэд итгэхийн нэгэн шалтгаан болжээ. Бурхны шашны онол, суртлын үүднээс бичигдсэн “Улаан дэвтэр”, “Эрдэний товч” хэмээх түүхүүд нь гариг дэлхийн үүсэл, хувьсал, Энэтхэг, Төвд, Хятад, Монголын хаадын гарвал, угсаа залгамжлал, үйл хэргийг өгүүлэхдээ зэрэгцүүлэн бурхны шашныг дөвийлгөн сурталчилж, зураглан дүрслэхүйн чадавхаараа сүсэгтэн олныг сөгдөн залбирахад хүргэж байжээ. Нүүдэлчдийн ахуй, оршлоос үүдэлтэй хуримтлуулсан мэдлэг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцад таньж мэдсэн их зүйлсийн нийлбэр дүнд тулгуурлан шашин суртлын гол гол үзэл, сургаалын худал, хуурамч болохыг илчлэх, нээх боломж байсан хэдий авч энэ талын ажил бараг хийгдэхгүй байсаар XX зуунтай золгожээ. Бөө, удган нарын гүйцэтгэж ирсэн сүсэг, бишрэлийн зан үйлийг лам нар өөриймшүүлэн авч гүйцэтгэх болсноор бөө мөргөл нь бурхны шашинаар солигдож буйд ард олон нэг их гайхахгүй байсаар дасан зохицжээ.
Хан нар, ноёдоо дагалдаж, тэдний нөлөөнд автаж жирийн хүмүүс бурхны шашинд богино хугацаанд гүнзгий сүсэглэх болсон нь ойлгож болох хэрэг явдал юм. Харин тэр цагийн оюунлаг хүмүүс ямар нэгэн шүүмж, эсэргүүцэл, эргэлзээгүйгээр бурхны шашныг шууд хүлээн авсан нь гайхшрал төрүүлэхээр баримт мөн болно. Төвдийн том лам нар өөрсдийгөө бурхны ном, сургаал, зан үйлийн ачаар ид шидийг олсон, хэнд ч, юунд ч үл дийлдэхийн хүч, увьдсыг эзэмшсэн мэт аашилж, илбэ, жүжиг тавьж нөлөө бүхий хан нар, ноёдыг ховсдож чадсан байж ч болох талтай. Мөн төрийн хүч, чадамж болон шашны хүч, увидсыг хослуулан ашиглах аргаар их гүрнийг засан тохинуулж асан Хубилай хааны жишээ, үлгэр ч энд томоохон үүрэг гүйцэтгэсэн байж болох юм.
Цэрэг, зэвсгийн тоо, чанар нь төрд, төрийн тусгаар тогтнолд, үндэсний эрх чөлөөний хэрэгт онц чухал хүчин зүйл болж байсан тэр цаг үед бурхны шашны сурталд автах замаар Монголчууд бид үнэнхүү том алдаа гаргасан бол эдүгээ шинжлэх ухааны мэдлэг, техник, технологийн мэдлэг нэн чухал болсон үед олон олон эрчүүд, эмэгтэйчүүдээ шарын шашны лам, хувраг болгож дахин маш томоор алдах гэж байгаа бус уу?…
Бурхны олон шавь нар сахил, санваараа ягштал сахих аваас Монголын хүн ам ч өсөхгүй нь тодорхой билээ…
Буурал түүхийн явцаар бидэнд эс зохих нь нотлогдсон, хаа хол харьд үүсэж тархан ирсэн шашинаас татгалзвал ер нь яасан юм бэ? Шарын шашинаас татгалзанаа гэдэг маань буддизмын гүн ухаан, логикоос татгалзнаа гэсэн үг ер биш юм шүү дээ! Тэгээд ч мөнхүү гүн ухаан, логик эдүгээ цагийн Монгол лам нарт ер байхгүй нь ч мөн нэгэн үнэн билээ…
Орчин үеийн хэлээр бол XVI зууны сүүлчээр Монголд, XVII зууны дундуур Манж Чин гүрэнд шарын шашин моодонд орж  Төвдийн тэргүүн том лам нарт Монголын хан нар “Очирдара Далай лам” мөн “Банчин Эрдэнэ” цол олгож тэднийг амьд бурхад, богдос хэмээн тахих, дээдлэх, шавь орох болцгоожээ. 1662 онд бичигдсэн “Хаадын үндэсний Эрдэнийн Товч” -д өгүүлснээр бол амьд бурхад гэгдсэн лам нар “Улаан мөрний усыг эргүүлж урсгах”, “Хоосон газраас булаг оргилуулан гаргах”, “Тэдний унасан морьдын мөрөөр төвд үсгүүд тодрон гарах” зэргээр Монголын ихэс дээдсийг ихэд гайхшруулсан ид шидийг үзүүлжээ. Мөн хамгийг мэдэгч Содномжамц хутагт Түмэдийн Алтан ханд” Хан чи урьд мөн Чингис хааны алтан урагт Хубилай сэцэн хаан хэмээгдэн төрөх үед би мөн Сажа бандидын ач хүү  Пагва лам хэмээгдэн төрж байв… Сэцэн хунтайж чи бол Сүгжан Нинбо хааны хойд дүр мөн байна” хэмээн айлдаж тэднийг ихэд өндөрт өргөж “жингүйдүүлжээ”. Энэ нь цааш цаашдаа багагүй уршиг тарьсан билээ…
Монголын хан нар ба Төвдийн дээд лам нар харилцан нэгнийгээ “титэмжүүлж” өргөмжилсөн нь угтаа Хубилай хаан ба Пагва лам нарын үеийг санагдуулж, тэрхүү өндөр дээд сэнтий рүү харилцан нэгийгээ уриалсантай агаар нэгэн байжээ. Саж бандида Гунгаажалцаны (1182-1251) ач хүү Пагва (1235-1280) лам 1260 оноос Хубилай хааны номын багш гэгдэж, 1269 онд дөрвөлжин үсэг зохиосноор 1270 онд Хубилай хаан түүнд “Их Эрдэнэ номын хаан” цол шагнасан билээ.
Монголын бусад хан нар ч өөрсдийгөө чухам хэн хэний хойд дүр болохыг мэдэх хүслэнд (Чингис, Өгөдэй… хаадын дүрээр тодрох ч юм билүү…) далдуур хөтлөгдсөн нь тодорхой юм. Тэд ямар ч болов Хамгийг мэдэгч Очирдара Далай ламд уралдан шавь орох, өргөл барьцаараа өрсөлдөх байдал дорхноо л газар авчээ.
Монголын ихэс дээдсийн цол, хэргэмд шохоорхох энэхүү “өвчин” түүхэн тэр үед ихэд сэдэрч зарим нь “титэмнээсээ шалтаж” амь насаа ч алдсан байна. Монголын ихэс дээдсийн энэхүү эрэндэг, сул тал, эмзэг газрыг Манжийн хаад олж хараад хожуухан нь нэн амжилттай ашиглажээ. Элдэв чамин чимэг бүхий гүн, бэйл, бээс, ван, хан цолоор олон ч тайж нар бие, толгойгоо Манжийн төрд худалдсан баримт бараг 300-аад жилийн туршид бүртгэгдсээр л байсныг түүх гэрчилдэг.
XX зууны дундуур дээрх өвчин, эрэндэг бас л тахал мэт дэгдэж эрдмийн зэрэг, цол, гавьяатын зэрэг, зиндаа, МАХН-ын олон шатны хороо, товчоодын гишүүний зэрэг, зиндааны хойноос ард малчин гарвалтай гэгдэгч “сэхээтнүүд” бүр элдэв “допинг” хэрэглэж бас хэрэглүүлж уралдсаар жолоогоо алдацгаасан баримтыг ч бид бас мэдэх билээ. Түүхэнд дахин дахин давтагддаг сайн зүйл ч олон, мөн саар зүйл ч цөөнгүй ажээ…
Хамгийг мэдэгч XV Далай лам болон Богд Жибзундамба хутагтын X дүр Монголчууд дундаас тодрохыг үзэх түүхийн егөөдөл бидэнтэй тохиож болох байна. Тэгэх аваас гэгээнтэн, хутагт нарын тоо ч бас цадигаа алдах бизээ. Тэд тэгээд юу юу гэж айлдацгаах бол оо? Оюу толгойн гэрээ хэр зэрэг ашигтай байсныг бид тэр үед, тэднээс л “эцэслэн мэдэж” бас болох юм даа…
Монголын хан нар Их Монгол улс, Монголын эзэнт гүрний их хаадын “хойд дүр болж тодрох” явдал тэгсгээд орхигдсон хэдий ч “Далай лам”, “Банчин Эрдэнэ” гэх цол Төвдөд тэдний удаах дүрүүдэд улиран хэрэглэгдэх болсон байна…
XXI зуун эхэлснээс хойшхи зарим бүртгэл, тооцоогоор мухар сүсэг, шашинаас чөлөөтэй хүмүүсийн харьцангуй тоо, хувийн жин өсөх хандлагатай боллоо гэсэн мэдээлэл тарах болжээ. Энэ үзэгдэл цаашид газар авч өргөжсөнөөр мухар сүсэг ба шашинаас чөлөөтэй, харьцангуй чөлөөтэй хүмүүсийн тоо дэлхийн хүн амын 80-90 хувьд хүрчих юм бол мөн ч олон талын ашиг, хожоо хүн төрөлхтөнд гарах болно. Тэгэх байх гэж найдагчдын тоо, хэмжээ ч мөн өссөөр байна.
Шашин, сүм хийдийн нөлөө, ач холбогдолд эргэлздэг хүний тоо аажим ч гэлээ нэмэгдсээр байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
ShareTweet

Related Posts

Шашинг гэгээрүүлье
Нийтлэл

Шашинг гэгээрүүлье

2022-08-04 13:07
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
Соёл урлаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

2019-06-21 14:47
Буцлам усанд бясалгаж буй лам бурхны хүчээр шалзардаггүй гэнэ /бичлэг/
Шар мэдээ

Буцлам усанд бясалгаж буй лам бурхны хүчээр шалзардаггүй гэнэ /бичлэг/

2018-08-07 12:23
}

Шинэ мэдээ

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

by undesten
2026-08-20 18:58
0

Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

by undesten
2026-08-20 13:27
0

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

by undesten
2026-08-20 12:10
0

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

by undesten
2026-08-20 12:02
0

Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

by undesten
2026-08-20 11:34
0

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

by undesten
2026-08-19 11:57
1

Б.Баяржаргал Пауэрлифтингийн Залуучуудын ДАШТ-ээс нийлбэр дүнгээр АЛТАН медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо

2026-08-19 11:41
0

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

by undesten
2026-08-19 11:02
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай