Хэдийгээр төрийн далбаа, дуулал, багийн нэрээ ашиглах эрхгүй оролцсон ч ОХУ-ын тамирчид энэ зуны олимпын наадмаас 71 медаль зүүцгээсний 20 нь алтан медаль байв. Энэ амжилтаараа тэд дэлхийд АНУ, Хятад, Япон, Их Британийн дараа тавдугаарт бичигдсэн юм.
2004 оны олимпын наадмаас хойш Оросын тамирчид хамгийн олон медалиа зүүцгээжээ. Тухайлбал тэд 2012 оны Лондоны, 2008 оны Бээжингийн зуны олимпын наадмуудад оролцохдоо үүнээс цөөн медаль авч байв.
Оросууд Лондонд авснаасаа 3, Бээжинд авснаасаа 11, Риод авснаасаа 15 медаль илүү авчээ. Токио 2020 наадамд Риогийн олимпоос нэг алтан медаль илүү авч, Лондонд авсантайгаа тэнцүү тооны алтан медаль зүүцгээсэн байна. Зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн хэргийн улмаас Олон Улсын Олимпын Хороо ОХУ-ын тамирчдыг өөрийн улсын нэр, төрийн далбаа, дуулалыг олимпын наадамд ашиглахыг хориглоод байгаа.
Тэд Токио 2020 наадамд ROC (Russian Olympic Committee) нэр, далбаан дор оролцож, шагналын тавцанд гарахдаа төрийн дууллын оронд Чайковскийн хөгжмийг сонсож байв.
Оросын тамирчдад тавьсан хориг 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тул Бээжингийн өвлийн олимпын наадамд мөн ROC нэрээр оролцох юм.
Эх сурвалж: BBC